TIME TRAVEL /ЦАГ ХУГАЦААНЫ АЯЛАЛ
Хүн тєрєлхтний єнєє vед цаг хугацаагаар аяласан олон тохиолдол бий. Мэдээж vvнийг
шууд утгаар нь ойлгож болохгvй. Уг аялалын нэг хэсэг бол ор сураггvй алга бологсод бєгєєд тэд хэсэг хугацааны дараа амьд, мэнд олдсон нь тун хачирхалтай.
Харин ийм зvйл тохиолдсон хvмvvс болсон явдлыг санадаггvй байна. Дэлхийн хар нvх, цаг хугацааны хугарал, зvvд, транс байдал, клиник vхэл, гипноз болон толь зэргийн тусламжтайгаар л энэхvv аяллыг хийж болно.Дэлхийн бємбєрцгийн янз бvрийн бvсэд нисэх онгоц, хєлєг онгоц, хvмvvс ул мєргvй алга болсоор байна. Эрдэмтэд ийм олон арван явдлын нууцыг тайлбарлах гэж оролдсоор ирсэн боловч чадаагvй байгаа юм. Ємнєд Африкийн одон орон судлалын доктор, Дарделл-Уортены шагналт Кристофер фон Клемпер саяхан нэгэн таамаглал дэвшvvлжээ. Тэрбээр “Дэлхийн хар нvхийг яагаад заавал сансар огторгуйд байдаг гэж бодоод байгаа юм бэ. Тэр vзэгддэггvй. Гэрэл ч зугатан гарч чадахааргvй тийм хvчирхэг татах хvчтэй. Єєр галактикийн бvх л бvтэн нарны систем хар нvхэнд унаж алга болохыг эрдэмтэд ажигласан. Гэвч хар нvх дэлхий дээр ч оршин тогтнож байж болно гэдэг талаар хэний ч санаанд багтахгvй байх шиг байна” хэмээжээ. Мєн Америкийн сансрын физикч Жейн Линдсетт, Клеймпер болон бусад нэртэй эрдэмтдийн сvvлийн шинжилгээ судалгааны ажил урьд ємнє нь тайлбарлаж чадахгvй байгаа хєлєг онгоц, хvмvvс, бусад томоохон материалаг зvйл алга болох vзэгдлийг шинээр харахад хvргэсэн байна. Дэлхий дээр бvх л бvтэн хотыг хамарч чадахаар єєр хэмжээст орон зай, цаг хугацааны гажилт гардаг. Ийм хар нvх дэлхий дээр хэдэн арваараа байдаг бєгєєд тvvнд хvмvvс орчихдог байж мэднэ гэж эрдэмтэн Кристофер фон Клемпер vзэж байгаа аж.

Цаг хугацааны гийчид
Цаг хугацаа гэгч зүйл хувиршгүй өөрчлөшгүй зүйл биш болох нь одоо үед тодорхой болсон. Дээр цагт цаг хугацааг тогтмол хувиршгүй зүйл гэж үздэг байсныг өнөө үед өөрөөр үзэх болжээ. Ирээдүйд бас ямар цаг хугацааны өвөрмөгц шинж чанарыг нээхийг мэдэх аргагүй. Магадгүй бид зөгнөлт кинонд гардаг шиг цаг хугацаагаар чөлөөтэй зорчдог болж ч магадгүй юм. Ирээдүйгээс өнөө үед цаг хугацааны жуулчид ирдэг болов уу. Бас өнгөрснөөс ч юм уу. Гэхдээ эртний түүхэнд цаг хугацааны нууцлаг гийчдийн тухай дурддаг. Тэд ямар нэг түүхэн онцлог үйл явдлыг нүдээрээ үзэх гэж цаг хугацаагаар ирдэг байж магадгүй юм. Гэхдээ ирээдүйгээс ирсэн жуулчид хаана очихоо мэдэж байгаа учир тэр үедээ тааруулан хувцаслаж бас ярих хэрэгтэй болно.Харин өнгөрснөөс ирсэн бол бараг шууд баригдах биз. Зарим нэг тохиолдлоор энгийн хүмүүс цаг хугацаагаар шилжчих явдал байдаг бололтой.
Хятадын түүхэн бичигт нэгэн хүн ууланд эмийн зүйл хайж яваад хавцалд гурван хүнтэй дайралдсан байна. Тэр хүмүүс - Бид тэнгэрийн үхэшгүй хүмүүс , хэрвээ биднийг дагаж явбал мөнх амьдралын нууцыг нээж өгөх болно гэж хэлжээ. Тэр хүн тэднийг дагаж хоёр өдөр нууцыг заалгасан байна. Тэдгээр хүмүүс түүнд энд хоёр өдөр болсон ч танай тэнд хоёр жил өнгөрсөн гэж хэлжээ. Тэр хүн гэртээ иргэж ирэхэд хэн ч үгүй хоосон байв. Хүүхдүүд ач нараас нь хэн ч байсангүй.
1980 онд 19 настай нэгэн залууг гэрэлтсэн шар бөмбөлөг бүрхэж долоо хоног алга болсон байна. Дараа нь алга болсон газраа гэнэт гарч ирсэн бөгөөд түүнд энэ үед хэдхэн минут л болох шиг санагдсан гэж тэр хэлжээ.
Өнгөрсөн зууны эхээр Эдгар Кэйси хэмээх ирээдүйг зөгнөгч, анагаагч нэгэн амьдарч байсан байна. Энэ хүн ирээдүйн тухай бас анагааж эмчлэх арга мэдлэгээ харийн хүмүүстэй нисдэг апаратаар ирээдүй лүү аялаж ирэхдээ мэдэж авсан гэж мэдэгджээ.
Хятадын эзэн хаан Хуанди тэнгэрээс бууж ирсэн агаад хятадуудад янз бүрийн шинэ зүйлсийг зааж өгсөн бас түүнд нэгэн хөлөг байсан нь орон зайгаар аялахаас гадна цаг хугацаагаар ч шилждэг байсан тухай түүхэнд үлдсэн байдаг.
Гватемалын ширэнгэд нэгэн хачин хөлөг буугаад явсны дараа хүмүүс очиж сонирхож байгаад 2164 онд хийсэн зоосон мөнгө олсон байна.
Харь гаригийнх гэж ихэнхдээ үздэг үл мэдэгдэх нисдэг биетүүдийн заримд нь бидний үр сад суугаад өвөг дээдсийн үедээ аялан сонирхож ирдэг ч байж магадгүй юм. Харийн нисдэг тавгаар зорчигчидын зарим нь яах аргагүй царайлаг хүн төрхтэй амьтас тохиолддог гэж гэрч нар хэлдэг.
1912 онд Лондонгоос Глазго руу явж байсан галт тэргэнд гэнэт нэгэн хачин хүн гарч ирэн хашгирч эхэлсэн байна. Тэр хүнийг тайвшруулахаар оролдож хаанаас яаж гарч ирсэнийг асуухад мэдэхгүй бас хаана байгаагаа мэдэхгүй байна гэхлээр нь галт тэрэгний цонхоор харуулсанд улам их айж цонхоор үсрэхийг оролдсон байна. Тэр хүн гарч ирсэн шигээ ор сураггүй алга болж зөвхөн малгай авч явсан ташуур нь үлдсэн байна. Түүнийг нь судлахад 18 –р зууны үед хамаарах эд байж харин тэр хүн гарч ирсэн газар дээр үед тосгон байсан юм санж.
Харин дээр үеийн нэгэн номлогчийн нэгэн хүнд тохиолдсон хачин зүйлийн тухай яриа бичиж үлдээсэн нь учрыг тайлж магадгүй юм. Тэр хүн шөнө гэр лүү гээ харьж явтал гэнэт аварга могой мэт гал утаа гаргасан аймшигтай чөтгөрийн амьтан өөрийг нь чиглэн ирсэн байна. Дараа нь тэр гэнэт дотор нь орчихсон байсан бөгөөд түүн дотор хачин хувцастай ад чөтгөрийн хүмүүс сууж байлаа. Үүний дараа буцаж ирээд үүнийгээ байнга хүмүүст солиотой мэт ярьдаг болжээ. Уг хүний малгай одоо болтол баримт болон хадгалаастай байдаг аж.
1987 онд Гонконгийн эрдэмтэд нэгэн хачин хүү олдсоныг судлав. Тэр хүүгийн ярьж байгаа үе нь эрт дээр өнгөрсөн үед хамаарах бөгөөд эртний хятад хэлээр сайн ярьж тэр үед байсан хүмүүс болон түүхийг маш сайн мэдэж байв. Хувцас нь ч мөн дээр үеийн хийцтэй хувцас байв. Эрдэмтэд түүнийг ямар нэгэн телевизийн компаниас шуургиан дэгдээхийн тулд сайтар бэлдсэн жүжиг гэж үзсэн байна. Хүү гэнэт ор сураггүй алга болсон байна.
Харин дараа нь эртний нэгэн номонд нэгэн хүүд тохиолдсон явдлын тухай бичсэнийг олсоныг дурдвал - Тэр хүү гэнэт алга болоод гарч ирэхдээ галзуурсан байсан ба өөрийгөө тэр очсон газрын тооллоор 1987 онд очсон гэж хэлж байжээ. Тэнд асар том шувуу, газраар маш хурдан гулсдаг аварга том могой, асаж унтарсан өнгө өнгийн гэрлүүд, тэнгэрт тулсан асар том дөрвөлжин хайрцагнууд, толинууд харсан гэж хэлсэн байна. Удалгүй гурван долоо хоноод хүү нас баржээ.
Сэтгэл мэдрэлийн эмнэлгүүдэд өнгөрснөөс ирсэн гэх хүмүүс мэр сэр байдгийг бодоход өнгөрснөөс ирэгчид ихэвчлэн тийшээ очдог бололтой.
1987 онд Москвад метронд нэгэн хачин хиймэл хүн мэт эмэгтэй хүн роботын хоолойгоор хүмүүсээс Энэ хэдэн он бэ? гэж асууж хүмүүсийг сандраасан байна.
Нэгэн Питер Вилямс гэдэг англи хүн аянгатай бороотой үед явж байгаад ойрхон буусан аянганд нэрвэгджээ. Ухаан орсны дараа төөрснөө мэдээд зам тосож машин зогсоогоод ойрхон аль нэг эмнэлэгт хүргэж өгөхийг гуйсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэж өгсний дараа тэр хоёр өдөр хэвтэж дараагаар нь босож зугаалах гэтэл өмд нь түлэгдсэн байсан учир хөрш өвчтөнөөсөө өмдийг нь гуйж өмсжээ. Зугаалж ирээд өмдийг нь буцааж өгөх гэтэл өмдний эзэн байсангүй, эмч нар ч түүнийг танихгүй хачин зүйл болоод байв. Эмч нар нь нэр усаараа байх авч нэг л өөр болчихсон байлаа. Тэд бүгд хөгширчихсөн байв. Тэр хүний өмдийг лавлаж асуухад аль хэдийн 20 жилийн өмнөөс үйлдвэрлэхээ болчихсон хэн ч өмсдөггүй хоцрогдсон загвартай өмд байв.
Оросын ГАЙДУЧОК гэдэг хүн цаг хугацаагаар аялаж ирсэн ирээдүйн гийчин гэдгээ илчилж ярьсан нь тун сонирхолтой юм. Түүний ярьснаар тэр 23-р зуунд амьдарч байсан бөгөөд хүүхэд байхдаа нэгэн охинтой цуг цаг хугацааны машинд орж аялахаар шийдсэн байна. Машин нь 1930-аад оны үед явж байгаад осолдсон байна. Цуг явсан охин нь бэртэж, цаг хугацааны машин эвдэрсэн бас буцах энерги хүрэлцэхгүй болсон тул охиныг аймшигтай 20-р зуунаас ирээдүй рүү холтгож машиндаа суулгаж явуулаад өөрөө үлджээ. Хэдийгээр охин 23-р зуундаа очиж чадахгүй боловч 1930 аад оноос арай хүнлэг нийгэмтэй үед очих байх гэж найдсан байна. Гэнэхэн хүүхэд байсан тул машиныг арай хол ирээдүй рүү явуулхын тулд жинг нь хөнгөлөе гэж бодоод өөрөө хоцорчээ. Уул нь цуг явсан ч болох байсан байж магадгүй.
20-р зуун гэдэг ямар аймшигтай цаг үед ирснээ хүү гадарлаж байсан ба ирээдүйгээс хэн нэгэн аврахаар ирнэ гэж найдсаар байв. Хэдий хүлээсэн ч хэн ч ирсэнгүй тул энэ цаг хугацаандаа зохицож амьдархаас өөр аргагүй болов. Нэгэн айл бэртсэн хүүд сайн хандаж авч өсгөсөн гэнэ. Анх удаа 20-р зууны дугуй унаж үзсэн нь түүний хувьд тун гайхалтай содон зүйл байсан гэнэ.
Ленинград луу том болоод номын санчаар суралцахаар явжээ. Тэр үед нэрд гараагүй байсан алдартай зохиолчидтой зориуд хайж уулздаг байв. Цаг үедээ бол хэтэрхий их зүйл мэддэг байсан тул хэлмэгдүүлж шоронд хийжээ. Шоронд байхдаа 23-р зуунд огт байдаггүй нэг муухай зүйл сурсан нь тамхи татах байв. Дайны өмнө суллагдаж дайнд дайчлагдаж түүнээс хойш үр хүүхэдтэй болж олон зүйл үзсээр 1991 онд нас барсан байна. Энэ хүн худал зохиож ярив уу? Эсвэл ухаан эрүүл бус хүн байснуу? үнэхээр цаг хугацааны азгүй жуулчин байсныг тогтооход бэрх юм.
Comments
Post a Comment