Time defects буюу Цагийн Гажиг
Дахин цаг хугацааны талаар сонирхолтой мэдээллүүд орууллаа...
Цаг хугацааны гажуудалд ... Одоогоор бидний мэдэхгүй байгаа шалтгаанаар аль эрт үеэс хүмүүс ямар ч машингүйгээр цаг хугацаагаар аяладаг байжээ. Гэхдээ мэдээж тэдний аялал нь өөрсдийн нь хүсэл зоригоос үл хамаардаг байж...Данийн физикч Покс Хеглундын мэдээлснээр 1976 оноос хойш 2001 он хүртэл гэнэтийн ийм аялал 276 орчим тэмдэглэгдсэн байдаг гэнэ. Мэдээ баримтаар бол тэдгээрийн олонх нь "цаг хугацааны гажуудалд" орсон нисэх онгоцууд байдаг байна. Хамгийн их гайхалтай явдал 1939 онд Рио де Жанейро /Бразиль улс/ -оос Гавана хотыг чиглэн нисэж яваад сураггүй алга болсон зорчигч тээврийн нисэх онгоцонд тохиолджээ. Замдаа тэр онгоц гэнэт алга болоод 55 жилийн дараа Колумбын нийслэл Богото хотын нисэх буудалд гэнэт гарч ирсэн ба хаалгыг нь онгойлгосон хүмүүсийн өмнө хачирхалтай дүр зураг харагдсан нь онгоцны салонд 36 араг яс суугаа байдалтай байсан ба харин тэдний заримынх нь өмнө байсан аягатай кофеноос уур савсаж, тамхи нь цогтойгоо байсан гэдэг.
Цаг хугацааны үнэн мөн чанарыг танин мэдэх явцад цаг хугацаа бол хэд хэдэн байдлаар илэрдэг нь тогтоогджээ. Бодит байгаа нь -физик цаг, перцептуал нь өдөр тутмын бидний мэдэрч байдаг хугацаа, концептуаль нь эрдэмтдийн тооцоо хийдэг хийсвэр математик бүтцийн орон зай цаг хугацааны ойлголт. ..
Газар доорхи агуйн хонгилоор явж буй хүмүүс цагны баримжаагаа бүүр алддаг. Бүхэл бүтэн өдөр агуй судлаачдад 2-3 цаг болсон мэт санагддаг байна.
Философчид цаг хугацааг орон зай, хөдөлгөөний салшгүй хэсэг гэж үзэж, цаг хугацаа материйн хоорондын уялдаа холбоог олж тайлахыг оролдон, цаг хугацааг бодит болохыг нотлохыг оролдож иржээ. Физикчид цаг хугацааг судлахдаа өөрийн эрхгүй орон зайн хэмжээс, орчлонгийн бүтцийн нэгдсэн онол, энтропийн тухай үзэж эхэлдэг байна. Цаг хугацааны бодит байдлын талаар асуухад гэгээн Августин "энэ тухай бодоогүй үедээ цаг хугацааг сайн мэднэ би. Бодоод эхлэнгүүт цаг хугацаа гэж юу болохыг мэдэхээ больчихдог " гэж өгүүлсэн байдаг. Энэ нь цаг хугацааны нэг шинж төлөв ч юм бил үү? Хэн мэдэх вэ?
Флоридагийн химийн үйлдвэрт 1995 онд хийсэн видео бичлэг бас нэг гайхалтай цаг хугацааны гажуудлыг бичсэн байдаг. Үдэш орой болсон хойно үйлдвэрийн дотор талбайг дэлгэцээр хянаж байсан харуул нэгэн агуулах руу алхаж буй ажилчинг харжээ. Гэнэт тэр талбайг бүрхсэн гялтганасан саарал мананд тэр хүн алга болохыг харжээ. Үүнтэй хамт дэлгэцүүд анивчин байснаа бичлэг дүрс бүр алга болжээ. Хэдэн секундын дараа дэлгэцийн дүрс гарч ирсэн ч манан ч, хүн ч сураггүй болжээ. Хагас цагийн дараа дэлгэц ахиад л анивчиж байснаа гэнэтхэн нөгөө алга болсон ажилчин гарч ирсэн нь тэрээр дөрвөн хөллөөд зогсоо зайгүй бөөлжиж байгаа харагджээ.
Цаг хугацааны гажуудал нь гол төлөв гэрэлтсэн үүлсийн байдлаар харагддаг. Түүнд дайрагдсан хэн бүхэн наранд шарагдсан мэт бага зэргийн түлэгдэлтэнд өртдөг байна. Нэгэн бороотой шөнө Марк Хэншол гэгч Анги эр мотоциклтой явж байгаад хагас цаг орчим цаг хугацааны эргүүлэгт өртсөн байна. Тэгж байгаад түүнээс гарсны дараа түүний савхин хүрэм нь цахилгаан зууханд шарагдсан мэт өмрөлдсөн байжээ. Өөр нэг нөхөр Аргентин эр Видалийн машины будаг цагийн хуйнд өртсөний дараа жижиг жижиг хагарч бутарчээ. Ер нь хугацааны эргүүлэгт өртсөн хүн толгой нь эргэх, бөөлжих, бие нь сулрах, баримжаагаа алдах, гар нь чичрэх, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Бас цаг хугацааны гажигтай бүсүүд ч байдаг байна. 1856 онд Францын Нанси орчим төмөр зам барьж байсан ажилчид нэг том үхэр чулууг дэлбэлжээ. Гэтэл дотроос нь аймшгийн дүрстэй амьтан гарч ирээд далавчаа хэсэг дэвсэнээ үхсэн байна. Аль ч байдлаас үзэхэд энэ нь чулуужсан птеродактиль /нисдэг үлэг гүрвэл / байсан байжээ. Оросын агуу их астрофизикч , одон орны онолч Николай Александрович Козырев цаг хугацааны машины төслийг бүр гулаг -т хоригдож байхдаа төлөвлөн, төсөл хийж байв. Тооцоо хийж дуусахад түүнд зарим нэг одон орны хэмжигдэхүүнүүд мэдэгдэхгүй байж гэнэ. Мэдээж энэ талаар шоронд хаанаас олох билээ. Тэр үед анх удаагаа Николай Александрович бурханд хандаж гуйжээ. Хэдэн хоногийн дараа салхилж байтал түүний хөл доор нэгэн юм унасан нь юу байсан гээч? Одон орны толь бичиг. Энэ нь хэдийгээр харуулын тоглоом байсан ч Козырев цаг хугацаа бол материаллаг бодит биет ба үйл явцад идэвхтэй оролцдог, амьдралын нэгэн эх булаг, нягтралтай байдаг гэж үздэг байлаа.
15 жилийн өмнө Мексикийн сонинууд Мехико оос Акапулько явж байсан галт тэргэн дотор болсон нэгэн гайхалтай түүхийг өгүүлсэн. Залуухан мэс засалч, хүүхэдтэй хүүхний хамт нэг купенд сууж байтал урт оймс өмссөн, үрчийсэн хувцастай өрвийсөн нэгэн эр үхтлээ айсан байдалтай орж ирсэн нь нэг гартаа өдөн үзэг, нөгөө гартаа том гэгч арьсан цүнх барьсан байж гэнэ. Толгой дахь хиймэл үс нь хазайсан байсан бөгөөд тэрээр - би хаана байна аа? Би Хорхе де Баленсиага сайд байна. -гэж айснаасаа болж орилж байжээ. Тэгэхэд нь залуу мэс засалч билет шалгагчийг дуудахаар гүйж оджээ. Эргээд иртэл сайд гээд өөрийгөө хэлээд байсан нөгөө эр ор мөргүй алга болжээ. Билет шалгагч тоглоом хийлээ гэж маш их уурласан ч шалан дээр хаяж орхисон өдөн үзэг, цүнх хоёрыг олж хараад хөшиж орхисон байна. Мэс засалч залуу тэр зүйлсийг аваад түүх судлаачдад үзүүлэхэд, уг зүйлс 18-р зууны эд мөн болохыг нотолжээ. Мөн архиваас тэр үеийн епископын сонирхолтой тэмдэглэл олдсон нь: -Баленсиага сайд галзуураад : "нэгэн шөнө гэртээ харьж яваад, гал утаа маналзуулсан урт төмөр чөтгөрийн могой " харсан бөгөөд ойлгомжгүй нөхцөл байдлын улмаас тэрээр тэр аймшгийн амьтны дотор орж хачин хувцастай хүмүүсийг харсан нь түүнийхээр "чөтгөрийн дагуулууд байсан гэж" бичсэн байжээ. Гэнэтхэн л тэрээр Мехикогийн нэгэн гудамжинд байсан гэнэ. Хэдийгээр түүнд оршсон чөтгөрийг нилээд олон удаа хөөж ариулсан ч сайд үхэн үхтлээ ухаан санаа нь самуурсан хэвээр байсан гэдэг.
ЦАГ ХУГАЦАА ТАСАРДАГ УУ?
Цаг хугацаа байгалийн ямар нэг үзэгдлээс болж өөрчлөгддөг үү?Энэ асуултанд их эрдэмтэн Албэрт Эйнштэйн их сонин хариулт огчээ. Түүний онолоор бол сансрын гэрлийн хурдтай ойролцоо хурдаар асар том биетийн дэргэд явах үед цаг хугацаа удааширдаг.
Мөн биеийн эргэлдэх хурд болон цаг хугацааны хооронд хамаарал
байдгийг олон туршилтаар баталжээ. Эргэлтийн төвд ойртох тусам цагны явдал удааширч, холдох тутам тургэсдэг байна. Цаг хугацааний гажиг ихэнхдээ их усний тохой орчимд тохиолддог. Тухайлбал Бэрмудийн гурвалжингийн / Бэрмүдийн гурвалжингийн тухай дараа тайлбар цуврал орох болно/ ойролцоох 100 шахам км диаметртэй усан эргүүлгийн дэргэд цагийн зуу зогсдог. Энэ талаар олон сонин баримт байдаг. Харин агаарын эргэлдсэн урсгал, хуй салхи Торнадо зэрэг нь цаг хугацаанд нөлөөлөх нь усыг бодвол бага байдаг. Мөн цаг хугацаа гэдрэгээ явж болохгүй гэсэн хууль байхгүй. 1740 онд Оросийн иргэн Анна Ивонова ухэхээсэ 3 хоногийн өмнө өөртэйгээ тааралджээ. Үүнийг цаг хугацааний ухралттай холбон тайлбарлах хандлага байдаг.
Оросын армийн архивт хадгалагдаж байсан нэгэн баримтийг саяхан олон нийтэд дэлгэн таниулжээ. Тэнд бичсэнээр “хорооны шинэ захирагч ирэхийг хүлээж байв. Гэтэл нэг орой шинэ захирагчид бэлдсэн байрны цонх гэрэлтэй байжээ. Хорооны офицерууд цугларахад шинэ захирагч байрнаасаа гарч уулзаад, хоёр тушаал өгөв. Маргааш өглөө хорооны шинэ захирагч ирлээ гэж штабын жижүүр офицеруудад илтгэхэд алмайрсан офицерууд цугларав. Хороон захирагч өчигдрийн байдлаар өнөө тушаалаа өгснөө “та нар үүнийг хардаа гэв. Гэтэл хаалганы дэргэд захирагчтайн туйлын адилхан хүн зогсч байлаа. Хороон захирагч түүн рүү дөхөн очиход өнөөх нь савангийн хөөс мэт замхран алга болжээ. Гэтэл шинэ захирагч нь үхэтхийн унаад дахин сэргэсэнгүй. Үүнийг судлаачид бас л цаг хугацааны гажигтай холбон үзсээр…Секундыг мянга хуваасан ч алддаггүй нарийн явдаг цаг хүртэл тоогоо алддаг газар дэлхий цөөнгүй бий…
Тунгусын солир унасан бүс, Чернобилын атомын цахилгаан станцын ойролцоо цаг буруу явж эхэлдэг. Ихэнхдээ секундыг дөрвөөс зургаа хуваасны хэмжээтэй хоцордог байна. Өөр нэг жишээ гэвэл Маяамид 127 зорчигчтой онгоц 10минутын турш локатарын дэлгэцнээс алга болж, радио холбоо нь тасарчээ. Гэнэт хаанаас ч юм гарч ирэн газардахад тэнд явсан бүх хүний цаг 10минутаар хоцорч явсан гэдэг. Арал тэнгист “Барсан-кольмос; буюу “явсан хүн эргэж ирдэггүй гэж нутгийхан нэрлэсэн арал байдаг. Энэ арал дээр хэдхэн жил амьдарч байгаад ирсэн хүмүүс эргэж ирэхэд хэдэн арван жил өнгөрсөн байдаг хэмээн нутгийнхан ярьдаг гэнэ. Энэ арал дээр одоо ч гэсэн сонин хачин юм тохиолддог аж. 1990-ээд оны эхээр шинжээчид арлыг зорьж очжээ. Нэг хэсэг нь эрэг дээр үлдээд нөгөө хэсэг нь арлын төврүү явав. Арлын төвөөс хэдхэн цагийн дараа эргэж ирэхэд үлдсэн нөхөд нь 10 хоног хүлээсэн тухай баримт сүүлийн үед шуугиан тарьж байна.
Цаг хугацаа иимэрхүү сонин араншин гаргадаг. Ингэхэд цаг хугацааны машин бүтээнэ гэдэг кинонд гардаг хийсвэр мөрөөдөл ч бас биш болотой. Одон оронч, профессор Николай Козирев “Гулагийн шоронд байхдаа Эйнштейний туршилтыг баталж, цаг хугацааны машин бүтээх санаа сэдэж байсан боловч олигтой үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ олон орны эрдэм шинжилгээний лабораторт уг машиныг бүтээх туршилт нууцаар хийгдэж байна гэсэн мэдээлэл хэвлэлээр цөөнгүй цацагдах болжээ…
ТАЙМ ТРЭВЕЛ
1881 онд Америкийн сэтгүүлч Эдвард Митчэл “Ухарч явсан цаг” өгүүллэг хэвлүүлсэн бол 1895 онд Английн алдарт зөгнөлт зохиолч Хэрбэрт Уэлс “Цагийн машин” хэмээх туужаа хэвлүүлжээ. Чухам үүний дараагаас "цаг хугацааны аялал" буюу "тайм трэвел" хэмээх нэр томъёо гарч ирсэн (зур.1).
Зур.1 Уэлсын цагийн машин
Эдүгээ ч Уэлс, Митчэл нарын гаргасан “жим” огт балраагүй бөгөөд тайм трэвэл нь уран зөгнөлчдийн дуртай сэдвүүдийн нэг хэвээрээ байна.
Чухам ямар үзэгдлийг тайм трэвэл гэж томъёолоод байна вэ? Энэ бол
...→өнгөрсөн→өнгөрсөн→одоо→ирээдүй→ирээдүй→...
гэж дүрслэгдэх цаг хугацааны энгийн урсгалаас гарч, одоо үеийг өнгөрсөн буюу ирээдүй үеийн дурын цэгтэй (агшинтай) холбосон өвөрмөц “хонгил”-оор аялах явдал юм.
Эрдэмтэд энэ асуудалд хэрхэн ханддаг вэ?
Алс зайд энерги болон мэдээллийг хоромхон зуур дамжуулах тухай телепортацийн онол гэж бий. Материйн анхдагч бүтцийн тухай торсионы орны онол ч гэж бас бий. Мөн түлхэх хүчний тухайантитаталцлын онол гэж бий. Эдгээр нь мөн л уран зөгнөлийн идэвхтэй элементүүд байсан бол одоо харин эрдэмтдийн сонирхлыг татаж, онолын судалгаанууд хийгдэж эхлээд байгаа билээ. Харин тайм трэвэлийн тухай ярихад илүү төвөгтэй юм. Учир нь энэ үзэгдлийн гол үндэс болсон “цаг хугацаа” гэдэг ойлголтод шинжлэх ухаан нэгдсэн тодорхойлолт өгч чадахгүй байгаа билээ. Тиймээс энэ талаарх эрдэмтдийн судалгаа одоохондоо зөвхөн таамаглалын шинжтэй юм.
Ямар нэг утгаараа бид бол тайм трэвэл хийж буй хүмүүс мөн. Гэхдээ энэ бол биднээс өөрсдөөс маань үл хамаарсан аялал юм, учир нь бид хүссэн, хүссээгүй зөвхөн нэг чиглэлд, зөвхөн “урагшаа” л “явж” байдаг.
Уг нь бол цаг хугацааны ердийн урсгалаас гарч, ирээдүйд хүрэх онолын боломж бий. Үүнийгхарьцангуйн тусгай онол хэлж өгдөг. Харьцангуйн тусгай онолоор бол, гэрлийн хурдтай (300 мянган км/с) дөхүү хурдаар хөдөлж буй аливаа биеийн хувьд хугацаа удаашрах ёстой юм. Жишээлбэл хэдэн хүн гэрлийн хурдын 90% хурдаар нисдэг хөлөгт суугаад, нарнаас 10 гэрлийн жилийн зайд орших өөр од руу нислэг хийгээд ирэхэд ирж, очихын арав, арав гээд Дэлхий дээр нийт 20 жил өнгөрсөн байх бол харин зоригт нисэгчдийн хувьд ойролцоогоор 9 жил өнгөрсөн байх болно. Өөрөөр хэлбэл тэд 20 жилийн урттай хугацааг 9 жилийн урттай хугацааны хонгилоор туулсан гэсэн үг. Гэвч, дууны хурдаас (340 м/с) ялгаатай нь тодорхой масс, нягттай бие гэрлийн хурданд хүрэх боломж бараг байхгүй ээ. Учир нь түүний хурд нэмэгдэх тусам масс нь нэмэгдэж, хурд нь гэрлийн хурдад хүрсэн тохиолдолд масс нь хязгааргүй болно. Хязгааргүй (жинхэнэ математикийн хязгааргүй) масстай бие Орчлонт Ертөнцөд оршиж чадахгүй юм.
Зур.2 Сансрын хөлөг, харьцангуйн тусгай онол
Хүмүүс бид ийм хугацааны хонгил үүсгэж чадахгүй юм байна. Тэгвэл байгальд ийм хонгилүүд үүсдэг байж болох уу?. Эрдэмтэд хонгил үүсгэж болох хэд хэдэн объектыг нэрлэдэг байна.
Хамгийн магадлалт объект бол хар нүх (black hole) юм. Нарны массаас олон дахин их масстай хүнд однууд мөхөхөд хар нүх үүсдэг гэж үздэг. Түүний таталцлын орон нь асар хүчтэй учир хязгаарыг нь (үзэгдлийн горизонт буюу хаяа гэж заримдаа нэрлэдэг) давж, дотогш нэвтэрсэн ямар ч зүйл, тухайлбал гэрэл буцаж гарч чадахгүй. Тиймээс ч хар нүх гэж нэрлэгддэг (зур.3).
Хар нүхээр аялахуй
Зур.3 Хар нүх нэг иймэрхүү харагдах бололтой
Одоогийн байдлаар, хар нүхний гүнд, сингулярын цэг гэж нэрлэгдэх хэсэгт физикийн хуулиуд үйлчлэхээ больж, огторгуй болон хугацааны координатууд байраа сольдог, өөрөөр хэлбэл орон зайд хийсэн аялал цаг хугацаагаар хийсэн аялал болж хувирдаг гэж таамаглаж байгаа юм. Түүнээс гадна, хэрэв бүгдийг “сорогч” хар нүх гэж байгаа бол түүний “цаад талд” бүгдийг “гаргагч” ямар нэгэн цагаан нүх байх ёстой гэж физикчид бас үзэж байгаа. Тэгвэл энэ нь нэг талдаа хар нүх, нөгөө талдаа цагаан нүхэн амсартай хугацааны хонгил болж байгаа хэрэг ажээ (зур.4).
Зур.4 Хугацааны хонгил
Гэвч энд нэг анхаарах ёстой зүйл нь, хонгилын гүн рүү цааш нэвтрэхээсээ өмнө бие сингуляр төлөвтэй тулгарч, тасар татуулах аюул юм.
Удаах объект бол wormhole буюу монголчилбол “өтний нүх” гэсэн утгатай объект. Зарим эрдэмтдийн үзэж буйгаар манай огторгуй-хугацааны континуум нь нэлдээ ийм нүхээр дүүрсэн байдаг аж. Яг үнэндээ эдгээр нь нүхнүүд биш харин хонгилууд юм байна. Хонгилуудын амсар нь манай огторгуй-хугацааны континуумд байх боловч харин их бие нь гипер огторгуй хэмээн нэрийдэх өөр континуумд оршдог байна (зур.5). Үүнийг ойлгохын тулд жишээ нь алимны гадар дээр буй өтийг авч үзье. Энэ алимны гадар болон дотор талд нь хугацаа өөр өөрөөр явдаг гэе. Хэрэв өт өөрийн байгаа газраас алимны нөгөө талд хүрэхийн тулд алимын гадараар хөдөлж байвал тэр өөрийн континуумд хөдөлж байна гэсэн үг. Харин шууд алимыг дотогшоо нүхэлж, нөгөө талд хүрсэн бол түүний ухсан нүх нь бидний яриад байгаа хонгил, алимны дотор тал бол гипер огторгуй болно. Мэдээж энэ бол маш бүдүүлэг харьцуулалт л даа.
Өтний нүх нь нэг орон зайд, хоёр өөр хугацаанд орших алслагдсан цэгүүдийг холбосон байх ёстой гэнэ. Үнэндээ ийм хонгил бол огторгуй-хугацааны континуумд үүссэн дефект учраас маш тогтворгүй байх тул үүсмэгцээ хаагдана. Тиймээс, нээлттэй хэвээр нь тогтоон барьж байхын тулд сөрөг масстай, учир битүүлэг бодисоор хонгилын ханыг доторлох хэрэгтэй ажээ.
Зур.5 Өтний нүх
Эдгээрээс гадна, эргэлдэгч Ертөнцийн тухай Курт Геделийн онол, space string буюу сансрын утасны онол гэх мэтчилэн тайм трэвелтэй холбоотой өөр олон таамаглалууд бий.
Тайм трэвэлийн нэг сонирхол татсан асуудал бол түүнээс үүдэн гарах үр дагавар юм. Цаг хугацаагаар аялж буй хүнд хамгийн түрүүн тулгарах бэрхшээл нь янз бүрийн хугацааны парадоксууд байх болно. Жишээлбэл, 30 настай этгээд (Э-30 гэе)10 жилийн өмнөх үед очоод 20 настай өөрийгөө (Э-20 гэе) алчихлаа гэж бодъё. Тэгвэл Э-30 мөн тэр дороо алга болох ёстой, тэгвэл 10 жилийн дараагаас Э-30 ирэхгүй тул Э-20 үхэхгүй, тэгвэл Э-30 алга болохгүй тул 10 жилийн дараагаас Э-30 ирэх тул Э-20 үхнэ, тэгвэл Э-30 алга болно, тэгвэл Э-20 үхэхгүй, тэгвэл... гэсэн парадокс үүсэх ёстой. Энэ тохиолдолд ихэнх онолчид, хэрэв нэгэнт болоод өнгөрсөн явдлыг өөрчлөвөл яг тэр мөчөөс, хоорондоо ямар ч хамааралгүй өөр өөр бодит байдлууд буюу ертөнц салбарлаж үүснэ, өөрөөр хэлбэл ямар нэгэн парадокс үүсгэхээс ертөнц өөрөө зайлсхийнэ гэдэг дээр ерөнхийдөө санал нэгддэг байна. Тухайлбал дээрх тохиолдолд, яг хэрэг үйлдэгдсэн мөчөөс эхлэн дараах ертөнцүүд үүснэ:
1-р ертөнц: Энэ нь анхны оригинал хувилбар. Энд Э ердийнхөөрөө амьдарч байгаад 30 хүрмэгцээ тайм трэвэл хийх тул, алга болно. Тиймээс энэ ертөнц цаашдаа Э-гүйгээр оршино.
2-р ертөнц: Ирээдүйгээс ирсэн Э-30 энэ ертөнцөд гарч ирж, Э-20-ийг ална. Тэглээ гээд Э-30 устаж алга болохгүй, учир нь тэр нэгэнт өөрийн 1-р ертөнцөөс хамааралгүй, 2-р ертөнцийн хүн болсон байна.
1-р ертөнцөд Э 30 нас хүрмэгцээ л алга болно. Эндээс шинэ салаа үүснэ. Магадгүй энэ бүхэн нэг л удаа өрнөж болох юм, эсвэл хязгааргүй давтагдаж болох юм аа (зур.6). Ийм параллель ертөнцүүдийн тухай АНУ-ын эрдэмтэн Хью Эвэрэттийн онол байдаг байна.

Comments
Post a Comment