Bermuda Triangle /Бермудийн Гурвалжин
“Бермvдийн гурвалжин” гэдэг vгийг бид мэддэг. Гэхдээ нарийн ширийнийг нь тєдийлєн сайн мэддэггvй хvн бидний дунд байж магадгvй. Хvмvvсийн сэтгэлд айдас хvйдэс тєрvvлдэг их усны нэгээхэн хэсэгтэй холбоотой учир нь vл олдох оньсого мэт vйл явдалтай хvн тєрєлхтєн анх нvvр учирсаар саяхан 60 жил болов. Тэр тухай уншигчдадаа зарим зvйл єгvvлье.
Одоо “Бермvдийн гурвалжин” гээд байх болсон тэр газарт 1945 оны арванхоёрдугаар сарын 5-нд Америкийн тэнгисийн цэргийн хvчний зургаан онгоц, тэдгээрт сууж явсан цэргийн 27 албан хаагч ор сураггvй алга болсон юм. Бермvдийн гурвалжны тухай одоо дэлхий даяар мэдэх болсон тvvхийн эхийг чухам энэ vйл явдал тавьжээ. Газар зvйн энэ районы тухай єнєєг хvртэл олон арван ном, кинонд єгvvлсэн. Дэлхийн хиймэл дагуулын тусламжтайгаар тvvнийг судалж олон янзын таамаг дэвшvvлсэн ч тvvний ер бусын шинж байдлын талаар тодорхой юм хvн тєрєлхтєн мэдэж авч чадаагvй л байна.
1945 оны арванхоёрдугаар сард тохиолдсон vйл явдал тун ердийн байдлаар єрнєсєн аж. Флорида муж улсын нутагт байдаг Форт-Лодердейл гэдэг Америкийн тэнгисийн цэргийн хvчний баазаас энэ єдєр таван онгоц байнга хийдэг сургуулийн нислэгээ хийхээр хєєрсєн байна. Уг бэлтгэл сургууль барагцаалбал гурван цаг vргэлжлэх бєгєєд тvvнийг єдєрт 3-4 удаа хийнэ. Харин зааварлагч-нисэгч Чарлз Тейлорын удирдсан энэ нислэгийн vед онгоцнуудын зvг чиг заагч нь ажиллахаа больж бvгд баримжаагаа алджээ.
Тэдэнтэй барьж байсан радио холбоо бvрмєсєн тасарснаас хойш нислэг хэдий хэр vргэлжлэхийг хэн ч хэлэх аргагvй болсон тул бvхээгтээ 13 хvн суулгасан “Мартин Маринер” гэдэг аврагч онгоц агаарт хєєрч, алга болсон онгоцнуудыг хайж эхэлсэн байна. Гэтэл энэ онгоц ч аюул тохиолдлоо гэсэн дохио єгєлгvй сураггvй болох нь тэр.Энэ зургаан онгоц, тэдгээрийн багийнхны ямар нэг ул мєрийг одоо хэр нь олоогvй, гэлээ ч уг эмгэнэлт явдлыг ер мартаагvй. Албан vvргээ гvйцэтгэж яваад маш хачирхалтай нєхцєл байдалд амь vрэгдсэн хvмvvсийн дурсгалыг мєнхжvvлэх тухай хуулийн тєслийг тэр оны арваннэгдvгээр сард Америкийн Конгрессийн тєлєєлєгчдийн танхимд єргєн барьсан юм.
Тэгтэл Бермvдийн гурвалжны нууц янз бvрийн тєвшний хvмvvсийн онцгой анхаарлыг татах болсоор бас ч горьдлого тєрж эхэлжээ. Yvнд “Сай-Фай” телевиз єєрийн хувь нэмрийг оруулсан байна.Телевизийн энэ суваг єгvvлж буй vйл явдлын 60 жилийн ойд зориулж хоёр ч баримтат кино хийсэн юм. Эхний кино нь “гурвалжны” нууц хийгээд онгоц алга болсон шалтгааныг олох гэсэн уг телевизийн оролдлогын талаар єгvvлсэн.
Тvvнийг зохиогчид тодорхой юм огт хэлж чадсангvй. Бермvдийн гурвалжин дээгvvр нисч яваад соронзон vйлчлэлтэй тулгарч, зvг чиг заагчийнх нь зvv хаашаа хамаагvй эргээд байхыг єєрийн биеэр vзсэн нисэгчтэй хийсэн ярилцлага энэ кинонд орсон байв. Ийм vзэгдэл энэ нутагт урьд нь ч тохиолдож л байж. Бас нэг нисгэгч ярих нь “гурвалжны дээр явж байгаад хачин жигтэйхэн vvл шиг юм руу ороод явчихсан чинь тэнд эргvvлэг маягийн ер бусын хонгил байх шиг санагдсан” гэнэ. Тvvний vгээр бол тэрбээр орон зай-цаг хугацааны хонгилыг нэвт гарсан аж.
Энэ нутгийн усанд жижиг хєлєг онгоцоор явж байгаад гэнэт бий болсон vvлийг ажигласан хvмvvстэй хийсэн ярилцлагыг ч бас дамжуулжээ. Тэр vvлэн дотор гайхал тєрvvлэм гэрлээр хvрээлэгдсэн хонгил (хоосон зай) байж гэнэ. Эндхийн цаг агаар гойд тогтворгvй, байсгээд л усан шуурга тавьдаг, аянга цахилгаантай бороо гэнэт ордгийг хvмvvс бас нотолж байв. Усан шуурга нь vлгэр домгийн аварга том амьтны хошууг тэнгэрээс далай руу унжуулчихсан мэт, тэгээд цахилгаан цахиж, бvрий болсон нєхцєлд хэний ч нуруу руу хvйт оргимоор болдог байна. Энд болдог vзэгдлийн талаар ер бусын гэмээр зvйлийг ч хvмvvс ярьсан байна. Харь гаригын технологоор хангагдсан байж болох Америкийн тэнгисийн цэргийн баазыг энд байлгаж, далайд туршилт хийснээр урьдчилан таамаглаж боломгvй хор уршиг тарьж болох юм гэж жишээ нь ярьсан аж. Хоёрдахь кино нь чухамхvv цэргийн “олиггvй хvмvvст” зориулагдсан бєгєєд Бермvдийн гурвалжинд болж байгаа бvхнийг нууц туршилттай холбон тайлбарлажээ.
Алга болсон онгоцнууд энэ орчимд гэнэт бий болдог єтгєн манан дунд орж баримжаагаа алдаад далайн зvг бус эх газарт байх асар том намаг руу явчихдаг. Ингээд тvлш шатахуунаа шавхаад тэнд унадаг гэсэн таамаглал арай л илvv бодитой бєгєєд айдас тєрvvлэм. Тэр манан тун онцгой соронзон чанараараа нєлєєлж онгоцны тєхєєрємжvvдийг ажиллагаагvй болгодог. Хvмvvсийн дvрслэн ярьснаар бол манан далайн мандлаас гэнэт хєєрснєє тэр дороо алга болчихдог байна.Энэ хэсэг газарт далайн гvнээс маш их хэмжээний метаны гидрат цацдаг гэсэн єєр нэг таамаглал ч сонирхол татаж байгаа юм. Энэ таамаглал шинжлэх ухааны нэлээд магадлалтай байж болох vндэслэлтэй бєгєєд олон зvйлд хариулт єгч болмоор санагддаг. Далайн ёроолоос том хєлєг онгоцны хэр хийн хєєс дээш хєєрсєн байж болох юм. Хэрэв тэгсэн бол усны физик шинж чанар єєрчлєгдєх явцдаа ямар ч хєлєг онгоцыг мандал дээр байлгахгvй. Архимедийн хууль ч vйлчлэхгvй , тэгээд хєлєг онгоц эгшин зуурт доош живнэ.
Ийм vзэгдэл нисэх онгоцны тийрэлтэт болон дотоод шаталтын хєдєлгvvрийг “жагсаалаас” гаргаж, хєлєг онгоцонд тохиолдсон шиг сvйрэлт уршиг тарих боломжтой. Хийн ийм холимог галд авалцахгvй, хєдєлгvvр ажиллахаа байна. Энэ маягийн асар хvчтэй хийн “тургилт”-ын дvнд агаарын физик чанар буюу тvvний нягт нь єєрчлєгдєнє. Ийм нєхцєлд нисэх онгоц єндрєє алдаж эхэлнэ. Ийнхvv жигvvрийн дээш хєєрєх хvч эрс унахад харин альтиметрvvд нь онгоц дээш хєєрч байгаа мэтээр заах ба энэ vед онгоцыг тэгшлэх, єндрєє хасах гэж оролдвол далайд унах аюулд хvргэж болзошгvй юм.
Энэ районд далайн ёроолын гадаргын онцлог байдал болон тэнгисийн усны урсгалын хvчний нєлєєгєєр асар хvчтэй давалгаа vvсдэг байж болох юм гэсэн єєр нэг таамаглал байдаг. Байгалийн ийм vзэгдэл гарах хамгийн магадлал багатай гэж vзэж байсан газар аймшигтай давалгаан vvсч байсныг орчин цагийн шинжлэх ухааны хэрэгсэл тэмдэглэж авсан тохиолдол байдаг юм. Европын сансрын агентлагийн хоёр хиймэл дагуул далайн мандлын зургийг авч явахдаа ийм давалгааг тэмдэглэсэн удаа бий. Уг давалгаа хамгийн сvvлийн vеийн хамгийн найдвартай гэгддэг хєлєг онгоцыг ч яах ийхийн зуургvй живvvлж чадна. Учир нь их усны хvч нь хvний ой тойнд багтах бvх хэмжээ хязгаарыг давна. 15 метрээс єндєр давалгаан хєлєг онгоцонд тохиолдохгvй гэж эхнээсээ л хvн тооцоолж ирсэн.
Далайн усны давалгааны талаар онол гэж одоогоор алга. Тэгээд л бид тvvний хvчинд автаж, золиос болсоор байна. Нvдээр vзсэн хvмvvсийн яриагаар бол ийм давалгаан vvсэхийн ємнє асар том ангал бий болох бєгєєд тvvний цаана усан хана “босдог” байна. Нисэх онгоцууд энэ ханыг мєргєсєн байхыг vгvйсгэх аргагvй. Бермvдийн гурвалжны нууцтай холбоотойгоор сонсогддог нэг зvйл бол єєр гаригийн соёл иргэншлийн тухай яриа юм. Энэ хавьд усанд автсан Атлантидын тухай яриа ч бий . Мєн эрчим хvчний vл мэдэгдэх эх vvсвэрийн талаар ч ярьж л байдаг. Таавар таамаглал, санаа хэчнээн олон байв ч 60 жилийн ємнє анх тохиолдсон эмгэнэлт явдалд яг таг тайлбарыг єгч чадаагvй л байна. Бермvдийн гурвалжин нууцаа тайлагдахыг хvлээсээр л…
Comments
Post a Comment