Surprisingly strange astronauts secret/Сансрын нисгэгчдэд тохиолдсон хачирхалтай явдлууд
Сансрын
нисгэгчдэд хачин сонин дуу чимээ сонсогдож, хий үзэгдэл харан, заримдаа бүр өөр
ертөнцөд очсон мэт мэдрэмж төрдөг гэнэ.
Сансарт орон орны 400 гаруй хүн ниссэн. Тэд ид шидийн гэмээр сонин үзэгдлүүдтэй
учирч байсан ч тайлбарлах боломжгүй зүйлсийн талаар олонд зарлахгүй байхыг
илүүд үздэг ажээ. Юрий Гагарин энэ талаар ам алдаж байсан удаатай. Хэрвээ түүнд
зөвшөөрсөн бол өөрийн нислэгийн талаар олон сонирхолтой зүйл ярих байсан биз.

"Газар
дээрхи объектийн томрох үзэгдэл" гэсэн нэрийг анх Америкийн одон оронч
Гарден Купер гарган иржээ. Тэр Төвдийн дээгүүр 300 километр өндөрт нисч яваад
анх байтиин барилгыг тод харжээ. Байж боломгүй зүйл.

Гэтэл сансрын нисгэгч Виталия Севастянова "Би Сочиг харсан. Өөрийнхөө хоёр давхар
жижигхэн байшинг хүртэл" гэж бичсэн бол өөр нэг нисгэгч "Бразилийн
дээгүүр нисч яваад цэнхэр өнгийн автобус хурдны зам дээр явахыг тодоос тод
харсан" гэжээ. Үүлэн дунд хөвж байгаа бөөн мөсний фото зураг ч байдаг
гэнэ.

Нисэгч Георгий Михайлович "Заримдаа энгийн нүдээр гайхалтай зүйлс хардаг. Нэгэн
удаа Монголын дээгүүр нисч байгаад хамтрагч Юрий Романенько бид хоёр хүн
харсан. Толгой, гадуур хувцас, хэл гээд их тод. Бид түүнийг "цасан
хүн" гэж нэрлэсэн " хэмээн ярьсан юм.

Сансарт сонсогддог дуу чимээний талаар нисгэгч Владимир Волков "Өвлийн шөнө байлаа. Гэнэт хаа нэгтээ нохой хуцах сонсогдсон. Эхлээд бидэнтэй хамт сансарт
байж байгаад өнгөрсөн Лайка нохойны дуутай адилхан сонсогдсон ч дараа нь
хүүхдийн уйлах дуу болж хувирсан. Үнэхээр айдас хүрэм" гэж бичжээ. Тэр
1971 онд сансраас дэлхий руу буцах замдаа хоёр хамтрагчийн хамт осолджээ.
Цахилгаан хөгжмийн хамтлагийн удирдаач Вячеслав Мещерин "Юрий Гагарин
манай тоглолтыг үзээд надад сансарт байхдаа үүнтэй адил хөгжим сонссон тухайгаа
ярьсан" гэж дурссан байна

Сансрын нисгэгч Георгий Гречко "Нэг удаа надтай сонин зүйл тохиолдсон. Горн хэмээх
хадан хошуун дээгүүр нисч байсан юм. Гэнэт надад аюул тохиолдох гэж байгаа мэт
мэдрэмж төрсөн. Яг ард минь аварга том бар гэтэж байх шиг. Арай гэж тайвширсан.
Тэнд өмнө нь олон онгоц осолдож байсан юм" гэж ярьжээ. Тэр "Сансар
огторгуйд биднээс өөр оюун ухаантан байдаг. Газар дэлхий дээр үргэлж зэрэгцээ
ертөнц байсаар ирсэн. Тэд биднийг мичнээс хүн болж хувирахад тусалсан болохоор
бурхан гэж болно" хэмээн үздэг аж.

Сансрын нисгэгчдэд хэн нэгэн тэдний араас цоо ширтэж байх шиг мэдрэмж төрдөг гэнэ. Хаа нэгтээгээс "Чи хэтэрхий эрт бас буруу аргаар энд ирж. Би чиний өвөг. Хүү минь, оройтоогүй дээрээ гэр лүүгээ буц. Бүтээгчийн хуулийг бүү
зөрч" хэмээн шивнэх шиг болдог. Дуу хоолой өөртөө итгүүлэхийн тулд
нисгэгчийн гэр бүлийн нууцыг нь хэлдэг байна.

Газар
дэлхийгээс хэдэн мянган бээрийн тэртээ хэн шивнэдэг билээ. Магадгүй оюун
ухаантан хүн төрөлхтөнийг мянга мянган жилийн турш хэн нэгэн судалж байж ч
болох юм.

Ихэнх сансрын нисгэгчид сансарт байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг. Гэвч энэ үнэт
баримтаа нийтэд дэлгэхийг хүсдэггүй. Тэднийг ухаан муутай гэж хэлэхээс айсандаа
тэр.
Сансар судлаачдын үзэж байгаагаар энэ хачин үзэгдлийг судалснаар сансрын
нисгэгчид аюулд өртөх магадлал буурч, тайлж чадалгүй өнөөг хүрсэн сансар огторгуйн
нууцыг олох боломжтой ажээ.

Comments
Post a Comment