Америкийн эрдэмтэд ертөнцийн үүсэл, тогтцын талаар шинэ онол дэвшүүлжээ. Тэдний дэвшүүлсэн загвар ёсоор, манай Дэлхий хар нүхний дотоод хэсэг гэнэ. Эрдэмтэд яагаад ингэж дүгнэх болсноо баримттайгаар үзүүлж буй аж. Хар нүхүүд нь Эйнштейн-Розений өтний нүхний орц болохыг эрдэмтэд баталсан байна.
|
Add caption |
Эйнштейн-Розений өтний нүх нь харанхуй хонгилыг санагдуулам хоосон орон зай аж. Эдгээр хонгилын тусламжтайгаар ертөнцийн төрөл бүрийн орон зайн хэсгүүд нэгддэг юм байна. Хонгилын хоёр дахь төгсгөл нь хар нүхийг тас хөндлөн зүйл буюу цагаан нүхтэй нь/ хар нүхний тас хөндлөн зүйл гэдэг нь ямар ч зүйл орох боломжгүй орон зай/ холбодог гэнэ. Үүний зэрэгцээ өтний нүхний дотор манай дэлхийтэй төстэй ертөнц өргөссөөр байдаг ажээ. Эрдэмтдийн бүхий л тооцоо онолын хэв шинжтэй агаад туршилт хийх шаардлагагүй гэнэ.
Comments
Post a Comment