ПИРОКЕНЕЗ БУЮУ ӨӨРӨӨ ГАЛ АВАЛЦАН ШАТАХ ҮЗЭГДЭЛ
Хаанаас гарсан нь мэдэгдэхгүй гэнтийн галаас болж хэдхэн секундын дотор хүн шатаж үнс болдог тохиолдол балар эртнээс хойш гарч байсан зүйл юм. Хүний бие гадны нөлөөгүй өөрөө асан, шатаж байх үед галын температур 3000 градус хүрдэгийг тогтоожээ. Гайхалтай нь шатаж байгаа хүний хажууд байсан цаас ,даавуу зэрэг амархан шатдаг эд зүйлс зүгээр өнгөрдөг аж.Өөрөөр хэлбэл орондоо унтаж байсан хүн гэнэт дүрэлзэн шатаж эхлэхэд цагаан хэрэглэл нь цогны ч толбогүй үлдсэн байдаг гэнэ .
1992 онд Сиднейн гал унтраагч Рон Прайст орондоо хэвтэж байхдаа гэнэт шатжээ . Тэрхүү чөтгөрийн гал зөвхөн Прайсыг шатаасан бөгөөд харин цагаан хэрэглэл, болон 1 метрийн зайд байсан шүдэнз асаж шатаагүй байсан байна. Мөн 1950 онд Мексикийн шүүх нэгэн эгэл бус эрүүгийн хэргийг авч хэлэлцжээ. Уг хэрэгт зочид буудлын эзэгтэйн нөхөр Ороског эхнэрээ амьдаар нь шатаасан хэмээн буруутгаж, цаазаар авах ял тулгаж байв. Тэр орой урьдын адил үйлчлүүлэгчид нь зочид буудлын нэгдүгээр давхрын хоёрхон бүүдийсэн гэрэлтэй өрөөнд шарсан галуугаар зоог барина. Зочдын цаахна нь ахин нэг галууг камин зууханд шарах бөгөөд эзний нөхөр хүрдийг эргүүлэн галууг жигд шарахыг хичээнэ. Харин эзэн авхай өөрөө том сандалд тухалж байгаа байдлыг ажиглан сууж байв. Гэтэл ийм тайван байдлыг гэнэт нэгэн чанга дуу эвдлээ. Саяхан тайван сууж байсан эзэгтэй сандал дээрээ татвагнах бөгөөд нүдээ байдгаараа бүлтийлгэн ам нь ангайсан түүний бие дээгүүр цахилгаан гялалзаж байв. Ингээд агшин зуурт Манола эзэгтэй амьдаараа шатан үнс болж, харин түүний сууж байсан буйдан дээр түүний үнсэнд дарагдсан хувцас нь хэвтэж байлаа. Энэхүү аймшигт мэдээллийн дагуу ирсэн цагдаа нар нөхрийг нь баривчлан шоронд хорьжээ.
Тохиолдлуудыг ажиглаж байхад пирокенезийн золиос болгоны бие нь үнс нурам болтлоо шатдаггүй аж. Хэдэн жилийн өмнө Монголд нэгэн хөдөөгийн зам дээр нутгийн малчин Арканда гэх залуу гэнэт шатжээ. Түүний цогцсыг суугаа чигээр нь олсон байна. Цогцосны гар, бүх бие нь нилдээ зууралдсан нялцгай зүйлээр бүрхсэн байжээ. Хамгийн гайхалтай нь, түүний өмсөж явсан хувцас нь шатаагүй байсан бөгөөд цогцос нь хав хар, занданшсан маягтай байв. Нас барсан малчин залуугийн хөрш нь дараах сонирхолтой зүйлийг ярьжээ.
“Би малаа туугаад түрүүлээд явсан. Тэгээд түүнийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь буцаад очтол тэр замын хажууд явган суугаад нүдээ аньчихсан өмд нь шувтарчихсан байсан. Түүнийг бие засаж байгаа юм болов уу гээд дөхеөд очтол нүүрс шиг пад хар болчихсон байсан. Түүний араас шинэхэн ялгадаснаас утаа гарч байсан.
Би тусламж гуйхаар ойролцоох тосгон руу давхисан юм, Харин Аранжингийн хамаатан садангууд нь цогцсыг нь модон дамнуурга дээр тавих гэсэн боловч тэр нь шатжээ. Цогцсыг авч дамнуургыг үзэхэд банз нь шатаж харласан байсан гэсэн. Тэгээд цогцсыг нь хөртөл хүлээхээс өөр аргагүй болжээ. Харамсалтай нь хөршийг нь санаатай хүн алсан хэргээр баривчилжээ. Хэсэг хугацааны дараа мөрдөн байцаагч сэжигтнийг байцаахаар шоронгийн өрөөнд ортол сэжигтний оронд нүүрс болчихсон бөөн яснууд түүнийг угтжээ. Болсон гай зовлонг хэн ч тайлбарлаж чадахгүй байсан юм.
1969 онд Метцель гэх нэгэн эр Люксембургийн жижиг гудамжинд өөрийн машиндаа сууж байгаад хэдхэн секундийн дотор үнс нурам болтлоо шатжээ. Хэд хэдэн хүн түүнд туслах гэж оролдсон боловч амжилт олсонгүй. Гал дүрэлзэн асч шатсаар бүх зүйл дуусахад хачирхалтай нь машины доторлогоо шатах нь бүү хэл харлаа ч үгүй байсан аж. Ойролцоогоор тэр үед Техасын оршин суугч Майкл Лифшин өөрийн машиндаа үхсэн.байжээ. Түүний нүүр болон гар түлэгдсэн ба үс болон сормуус яагаад ч юм бэ шатаагүй байв. Түүний машин гражид байсан болохоор цагдаа нар машиныхаа утаанд хордон амиа хорлож гэж үзсэн ч машиных нь кузов нь гар хүрэхийн аргагүй халуун байсан байна.
Канадын Апьберта тосгонд бүр ч хачирхалтай явдал тохиолдов. Ушүнь Мелби хэмээх хүний хоёр ихэр охин, бие биенээсээ километрийн зайнд хотын өөр өөр газарт байхдаа нэг агшинд зэрэг шатсан явдал байв.
1991онд Дижоны оршин суугч Верней эзний мөнгөн эдлэлийн дэлгүүрт ажилладаг хүн эзэдтэйгээ нийлэн шинэ жилийг угтан баяр тэмдэглэж байв. Тэрээр дарс уучихаад дээшээ гарч өрөөндөө орон унтсан ч өглөө түүнийг үхсэн байхыг олжээ. Өрөөний шал нь өтгөн хар хөө болсноос гадна муухай үнэр амьсгаа боогдуулж байв. Цагдаа нар гал тогооны дэргэд эхнэр Мадам Вернейгийн шатаж нүүрс болсон яс үнс байхыг бас олжээ. Байшин дотор өөр шатсан ул мөр олдоогүй байна. Үүнээс дутахгүй үл мэдэгдэх тохиолдол 1989онд Мюнхений ойролцоо болжээ. 7настай Юта Аккордеон бяцхан тоглоомнуудтайгаа элдвийг ярин тоглож байв. Харин охиныхоо муухай хашгирах дуунаар аав Вернер Ротке өрөөнд нь гүйн очвол охиных нь биеэр бөөн гал дүрэлзэн асаж ,тэрээр өрөөн дундуур байж ядан гүйж байлаа. Охиныхоо биед ассан галыг арай ядан унтраасан бөгөөд Юта охины арьс 30 хувийн түлэгдэлтэй, харин аав нь хоёрдугаар зэргийн түлэгдэл авсан байв. Болсон явдлын талаар хожим нь охин тайлбарлан ярихдаа түүнийг тоглоод сууж байтал хаанаас үүсэлтэй нь бүү мэд гал бүх талаас нь бүчин авсан гэжээ.
1993 оны хавар Перугийн жижигхэн хот Орельяногийн оршин суугчид бүтэн сайны залбиралдаа ирсэн байсан хүмүүс нэгэн аймшигт явдлын гэрч болцгооно гэж санасангүй. Тэднийг харж байтал индэр дээр номлолоо уншиж байсан санваартан гараа дээш өргөсөн чигээрээ хөшиж орхив. Түүний цээжнээс гал авалцан, бие нь шатаж буй зулын гал мэт бүхэлдээ галд бүрхэн шатах нь тэр. Айж, цочирдсон сүсэгтнүүд нэг нэгийгээ дайран гишгэж сүмийн хаалган дээр овоорон шахцалдан галаас амьд гарах гэж зүтгэж байлаа. Гэсэн ч сүм болон сүсэгтнүүд галын аюулд өртсөнгүй.
Харин шатсан санваартны индэр дээр түүний хувцас нь шатаагүй бүв бүтнээрээ байсан ч дотор нь бөөн үнс нурам л үлджээ. Энэ аймшигт явдлыг хожим сүсэгтнүүд, “Санваартан дайрлаганд өртөснөөс л болсон” гэх маягийн зүйл ярих болов. Тэд санваартныг хийсэн нүглийнхээ төлөе бурхан тэнгэрийн шийтгэлийг амслаа гэдэгт эргэлзэхгүй байхад, зарим хэсэг нь ламтан номын ёсоо умартан, нууцаар порно кино үздэг байсан мэтээр цуурцгааж. Нөгөө хэсэг нь бүр ламын хувцас өмссөн ад чөтгөр байсан хэмээн үзэж байжээ. Гэвч гэрчүүдийн ийм маягийн мэдүүлэгт цагдаа нар яаж ч яадсангүй, хэргийг золгүй явдал гэж үзээд хаахаас өөр арга байсангүй.
“Ад чөтгөрийн гал” буюу пирокенез нь хий хоосон ярианы үр дүн биш, харин бодит баримт мөн. Хэдийгээр физик, химийн байр сууринаас ийм зүйл байх боломжгүй ч, амьдрал дээр болсоор л байлаа.
Хүний биеийн гуравны хоёр нь ус байдаг ба түүнийг шатаахын тулд хүний биенд байхааргүй их хэмжээний энерги шаардагдана. Зөвхөн хүний цогцсыг л шатаахад 2000 градус халуунаар, дөрвөн цагаас доошгүй хугацаа хэрэгтэй байдаг. Тэгэд ч ийм хугацаанд шатсаны дараа араг ясыг нунтаглаж бутлах шаардлагатай байдаг.
Ийм шаталтыг тайлах гэж дэлхийн олон эрдэмтэд толгойгоо гашилгаж байгаа боловч үр дүнд хүрэхгүй, зөвхөн таамаг таамаглалаас хэтрээгүй л байна.
Эрдэмтэд янз бүрийн бодолтой байдаг. Зарим нь тэдгээрийг өөрсдийнх нь дотоод байдалтай холбох гэж үздэг. Шатаж үхсэн олон хүн маш гүн гүнзгий стресст орсон байдгийг онцолжээ. Зарим судлаачид золиос болсон хүний ойролцоо бөөрөнхий цахилгаан бууж, түүний нөлөөгөөр гал үүсдэг хэмээн үзжээ. Эрдэмтэд өөрөө шатах үзэгдэлд хоёр төрөл байдаг гэж ангилжээ. Хохирогчийн бие үнс нурам болон хувирч юу ч үлддэггүй .Зарим тохиолдолд биеийн аль нэг хэсэг нь галд өртөөгүй байдаг аж. Мөн өөрөө шатах үзэгдлийн хохирогч архаг архичин байж болох талтай гэж үзжээ. Учир нь түүний биед нэвт спирт шингэсэн байдгаас тэр гэнэ. Швейцарын эрдэмтэн Шумахер авалцан асалтын тухай өөрийн тайлбараа гаргажээ. ”Шинжлэх ухаанд мэдэгдээгүй бидний эргэн тойронд цацраг гэрэл байдаг. Тодорхой нөхцөлд ийм энерги био оронтой харилцан үйлчлэх нь маш хүчтэй энергийн тэсрэлтийг үүсгэдэг.Амьд биеийг аалцан асахад хүргэдэг нэг маягийн тэсрэлт дэлбэрэлт болж байгаа юм. Үүссэн бөөн энерги нь орон зайд хатуу хязгаарлагддаг ба сонгож үйлчилдэг. Цацрагийн хүрээ хязгаарт ороогүй хохирогчийн биеийн хэсэг нь зүгээр бүтнээрээ үлддэг”гэжээ.
Саяхан японы эрдэмтэн Ито нэгэн таамгийг дэвшүүлжээ. Түүний бодлоор пирокенезийн шалтгаан нь цаг хугацааны урсгалын өөрчлөлт гэж үзжээ.Жирийн байдалд хүний бие, тодорхой тооны хэмжээний дулааныг боловсруулан гаргаж орчиндоо цацруулдаг. Гэхдээ хэрэв бидний организмын дотор ямар нэгэн шалтгаанаар гэнэт байгалийн физик процессууд огцом удааширч /атомын хөдөлгөөн ч гэсэн/, харин арьсны гадаргуу дээр тэдний хурд тогтмол хэвээрээ байх юм бол боловсруулан гаргаж байгаа дулаан нь зүгээр л орчиндоо цацарч амждаггүй бөгөөд ингэснээрээ хүнийг үнс болгодог ажээ.
Сүүлийн үед цөөнгүй эрдэмтэд ерөөсөе зөгнөлт байр суурийг баримтлах болсон. Амьд эс дэхь энергийн эх үүсвэр нь термоцөмийн урвал байдаг. Тэд тодорхой нөхцөл байдал организмын эд эсэд үл мэдэх атомын бөмбөг дэлбэрэлтэй адил энергийн процесс үүсгэдэг. Тэр нь дэргэдэх материйн молекулд нөлөөлдөггүй.
Comments
Post a Comment